ХИЛИЙН 0184 ДҮГЭЭР АНГИД БОСГОСОН ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ БААТАР И.А.ПЛИЕВИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэргийн болон Агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петруниний тэргүүлсэн Элчин сайдын яамны төлөөлөгчид Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын 0184 дүгээр ангид (Сүхбаатар аймгийн Онгон сум) зочлох үеэр 1945 оны Чөлөөлөх дайн (Манжуурын стратегийн давших ажиллагаа)-д Ар Байгалийн фронтын Зөвлөлт-Монголын цэргийн морьт-механикжуулсан ангийг командалж явсан, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар И.А.Плиевийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.