Посольство России в Монголии

@russian_embassy_mongolia · news · Kazakh · active

Subscribers 770 Subscribers, last 30 days: 769 → 768 −1 24h
Reach per post (ERR) 25.3%195 avg views
Posting 6.1/week last 16 hours ago
Reactions per 1K views 17.4 ❤ 👍 🔥

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ БААТРУУДЫН ДУРСГАЛД ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин тэргүүтэй тус яамны төлөөлөгчдийн оролцоотойгоор Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт байгуулсан «Найрамдлын асар»-ын нээлтийн ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд боллоо. Энэхүү түүхэн газарт 1945 онд Зөвлөлт-Монголын цэргийн морьт-механикжуулсан бүлгийн командлагч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар И.А.Плиевийн удирдаж байсан командын байр байрлаж байсан юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөл, ахмад болон одоо алба хааж буй хилчид, Наран сумын удирдлагаас гадна Монголын олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Оролцогчид асрын дурсгалын самбарт тус бүр нэг шураг эргүүлэн бэхэлж, уг байгууламжийг бүтээн босгоход өөрсдийн хувь нэмрийг орууллаа. «Найрамдлын асар»-ыг барих санаачилгыг Монгол Улсын Хилийн цэргийн генерал Ш.Лхачинжав гаргаж 2026 оны зун энэхүү санаагаа Оросын талын түншүүддээ танилцуулжээ.

Views over time

020406013 Nov 02:1713 Nov 05:535113 Nov 02:17: 0 views13 Nov 05:53: 51 views
Snapshots we took after posting.
WhenViews
13 Nov 2026, 02:170
13 Nov 2026, 05:5351

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.