Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Багш нарн өдөрт зориулсан баярын хүлээн авалтыг 2026 оны аравдугаар сарын 2-нд зохион байгууллаа. Хүлээн авалтанд орос дунд сургууль, орос хэлний гүнгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш, түүнчилэн “Оросын багш нар хилийн чанадад” хөтөлбөрийн шугамаар Монгол Улсад томилолтоор ажиллаж байгаа багш нар оролцов. Энэхүү баярын хүлээн авалтын үеэр хоёр орны боловсрол, соёлын салбар дахь хоёр талын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан боловсролын байгууллагын удирдлагууд болон олон нийтийн зүтгэлтнүүдийг “Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 50 жил” медалиар шагналаа.