ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ГАЗРУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Дорнод аймагт томилолтоор ажиллаж, Зөвлөлтийн цэргийн дурсгалын болон цэрэг дайчдын оршуулгын газруудын нөхцөл байдалтай танилцаж, энэ онд хийж гүйцэтгэсэн засвар, тохижилтын ажлын үр дүнг шалгав. Тухайлбал, – Чойбалсан хот дахь Орос оршуулгын газар, – Тамсагбулаг орчмын Зөвлөлтийн дайчдыг нутаглуулсан хоёр газар, –Мөн тус газарт байгаа Зөвлөлтийн нэр нь үл мэдэгдэх цэргийн булшийг тус тус цэгцэлж тохижуулсан байна. Түүнчлэн ирэх онд тохижуулах дурсгалын газруудыг тодорхойлов.