ОХУ, МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМД ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт Улаанбаатар хотноо болсон Орос, Монголын бүс нутгийн II форумын хүрээнд гарын үсэг зурлаа. ОХУ-ын төөлөөлөгчдийг Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук, Монголын талыг тус улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр нар тус тус тэргүүлэв. Санамж бичгийн дагуу талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уг баримт бичигт ОХУ-ын Холбооны субъектүүд болон Монгол Улсын аймгуудын хооронд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын нутгийн өөрөө удирдах байгууллага, бизнесийн хүрээний төлөөлөгчдийн хооронд шууд харилцаа, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/share/p/1