ОРОС, МОНГОЛЫН БҮС НУТГУУДЫН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ Орос, Монголын бүс нутгуудын хоёрдугаар чуулга уулзалт 9-р сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 2025 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь хоёр улсын бүс нутгууд болон ажил хэргийн хүрээнийхэн хооронд эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэхийг дэмжих зорилготой юм. Тус чуулга уулзалтад хоёр улсын төрийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээ, шинжээчдийн хүрээнийхэн гээд манай хоёр орны 14 бүс нутгийн 220 гаруй хүн оролцлоо. Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/share/p/1EVAXXz4o2/