ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧДЫН МОНГОЛД ХИЙХ БИЗНЕСИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн экспортлогч компаниудын Монгол Улсад хийх бизнесийн айлчлал есдүгээр сарын 9-нөөс Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү айлчлалыг Холбооны түвшний «Агроэкспорт» төв ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтран Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. ОХУ-ын талаас тус бизнесийн төлөөлөгчдийн уулзалтад үр тариа, өөх тос, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, загасан бүтээгдэхүүн нийлүүлэгч, мөн чихэр, нарийн боов, архи, шар айраг болон ундаа, мал, амьтны тэжээл, бордоо үйлдвэрлэгч 40 гаруй компани оролцож байна. Монголын талаас 50 гаруй импортлогч, дистрибьютер, боловсруулах үйлдвэр, нийтийн хоолны байгууллага, салбарын холбоод болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Эх сурвалж: https://aemcx.ru/2026/09/09/v-mongolii-otkrylas-delovaya-missiya-rossijskih-eksporterov-produkczii-apk/?fbclid=IwY2xjawUPEglwZG9mAWV4dG4D