2026 оны Орос хэлний дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бүртгэл үргэлжиж байна. Энэхүү уралдааныг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэмжлэгтэйгээр Холбооны төрийн байгууллага «Интерообразование» зохион байгуулна. Энэхүү уралдаанд Оросын түүх, соёл, хэлний мэдлэгээ шалгах хүсэлтэй болон орос хэл судалдаг гадаадын иргэд оролцоно.1 багш (21-ээс дээш настай), 3 оролцогч (16-аас 25 настай) буюу 4 хүнтэй баг бүрдүүлж оролцохыг урьж байна. Оролцохын тулд https://russianchampionship.com вэбсайт руу орж бүртгүүлнэ. Та бүхнийг тус тэмцээнд оролцохыг уриалж байна. Энэ мэдээллийг цааш нь түгээгээрэй!