ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ШХАБ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХТЭЙ УУЛЗАВ (БИШКЕК ХОТ, 2026 ОНЫ 9-Р САРЫН 1-НИЙ ӨДӨР) В.В.Путин: Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө! Эрхэм анд найзууд аа! Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь сайн хөршийн найрамдалт харилцаа болон бие биенийхээ ашиг сонирхлыг харилцан ойлголцож ирсэн сайхан уламжлал дээр тулгуурладаг юм. Энэ оны 11-р сарын 5-нд бид дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа ба 105 жил гэдэг үнэхээр урт удаан хугацаа билээ. 2025 оны дүнгээр манай хоёр орны худалдааны эргэлт 4.5 хувиар өсжээ. Энэ онд ч эерэг үр дүн харагдаж байгаа бөгөөд эхний хагаст худалдааны эргэлт 18 гаруй хувиар өссөн байгаа нь сайн үзүүлэлт юм. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж байгаа ба миний бодлоор тэд эрчимтэй бөгөөд амжилттай ажиллаж байна. Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан түр хугацааны худалдааны хэлэлцээр энэ оны 7-р сард хүчин төгөлдөр болсноор Монголын уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнийг тус Холбооны гишүүн орнуудын зах зээлд нийлүүлэхэд Монголын талд тааламжтай нөхцөл бүрдэж байгаа гэж найдаж байна. Олон улсын тулгамдсан олон асуудлаар манай хоёр улс ижил, эсвэл ойролцоо байр суурь баримталдаг тул бид олон талт байгууллага, форумын хүрээнд бүтээлчээр хамтран ажилладаг. Өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт амжилттай, үр бүтээлтэй болж, Монгол Улс ажиглагчаар оролцсон бөгөөд батлагдсан шийдвэрийн дагуу одоогоос эхлэн Монгол Улс нь түншийн статустай оролцохоор боллоо. Та бид хоёр тогтмол холбоотой байдаг ба шаардлага гарсан тохиолдолд утсаар холбогдох боломжтой. Би тантай ярилцахад үргэлж бэлэн байна. Тантай уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна.
Посольство России в Монголии
Subscribers
770
−1 24h
Reach per post (ERR)
19.0%146 avg views
Posting
5.6/week
last 2 days ago
Reactions per 1K views
27.4
❤ 👍 🔥
Views over time
| When | Views |
|---|---|
| 2 Sep 2026, 15:19 | 0 |
| 12 Nov 2026, 08:32 | 207 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.